Зулын 25-ны их дүйчин өдөр маргааш тохионо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу "Зулын-25"-ны Их дүйчин өдөр энэ сарын 25-нд тохиож байна. Энэ өдрийг угтан Гандантэгчинлэн хийдээс буян номын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Энэ талаар тус хийдийн Нийгэм олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, Гэвш А.Батцэнгэл, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх шашны дээд сургуулийн багш Б.Соронзонболд, Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн Нийгэм олон нийтийг хариуцсан тэргүүлэгч, Гэвш А.Батцэнгэл: Богд Зонховын дүйчин өдрийн ёслолын ажиллагаа 15:00 цагт эхэлнэ. Дараа нь галын тахилга болох бөгөөд Монгол хэлээр ном хурна. Дараа нь зул өргөх ёслол болно" гэсэн юм.

Амар амгаланд, гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг заасан бурхан багшийн сургаал номлолыг их хөлгөн, бага хөлгөн, судрын ёс, тарнийн ёс гэж олон янзаар ангилдаг. Эдгээр сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг, судлахдаа эртний Энэтхэгийн Наландагийн уламжлал дагуу судалдаг энэ арга зүй бол Богд Зонховын үндэслэсэн гэлүгва урсгал.

Монголчууд нийтээрээ “шарын шашин” хэмээдэг. Коммунизмын үед шарын шашныг “бурангуй шашин” гэх мэтчилэн элдэв янзаар доромжилсон үзэл суртал их хийсэн байдаг.

Үүний улмаас шарын шашин гэж их буруу хэвшмэл ойлголт их бий. Яг үнэндээ Богд Зонховын үндэслэсэн энэ шарын шашин бол бурханы шашны олон уламжлалуудаас хамгийн сонгодог нь юм. Мөн барууны зарим судлаачид дутуу судалсны үндсэн дээр “ламайзм” гэх мэт буруу ойлголтууд ч их явдаг.

Монголчууд эрт дээр үеэс бурханы шашинг шүтэж ирсэн. Хожмоо Богд Зонховын гэлүгва уламжлал дэлгэрснээр урт удаан хугацаанд үндэстнээрээ шүтэж дээдэлж ирсэн түүхтэй. Ийм сайхан уламжлал, түүхтэй холбоотой дүйчэн өдөр тэмдэглэх гэж байгааг юуны өмнө тайлбарлах нь зүйтэй юм.

Энэ жилийн зулын 25 өдрийг тохиолдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдэд Богд Зонховын олон сургаал номлолын охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр өмнөх өдөр буюу 11 сарын 24- нд айлдана.

Уг номын айлдварт сууснаар Богд Зонхова яг ямар сургаал айлдсан юм бэ, бид амар амгаланд хүрэхийн тулд яг яах ёстой юм, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд ямар арга замыг дагаж мөрдөх ёстой юм бэ, юуг эрхэмлэх, юуг тэвчих шаардлагатай энэ бүгдийг мэдэж авна.

Өөрөөр хэлбэл бурханы шашны зам мөрийг бүхэлд нь тайлбарладаг их чухал ном айлдах гэж байна.

Зулын 25-ны их дүйчин өдөр ирэх даваа гарагт тохионо
Зулын 25-ны их дүйчин өдөр ирэх даваа гарагт тохионо
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!