Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гансүх: Хуулийн байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж Б.Хурцаар хуулийн “хонгил“-ыг бариулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна. Иргэн Л.Гансүх:

-Эрүүдэн шүүлт арилахгүй байгаа нь хууль хяналтын байгууллагын завхралыг засахгүй байгаатай холбоотой. Хуулийн байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж Б.Хурцаар хуулийн "хонгил"-ыг бариулсан. Прокурорын дэргэдэх мөрдөнг АТГ-ын дор аваачсан. Прокурор, Тагнуул, шүүх, цагдаагийн албан хаагчдыг АТГшалгадаг болсон. Эхлээд хуулийн байгууллагыг эрүүдэн шүүж хүчирхийлж өөрсдийн хүмүүсийг тавьсан. Хувь хүнийг хөрөнгийг дээрэмдэхээс эхлээд Алтандорнодын Ганболдыг яаж Дорлигжав дээрэмдлээ. Хамгийн сүүлд төрийн эргэлт хүртэл хийсэн шүү дээ. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахын тулд хоёр удаа оролдлого хийгээд бүтэхгүй болохоор нь хүргэн Дэнзэнг гаргаж ирж байгаад шонд өлгөж харуулж байгаад манай намын 7-8 хүнийг айлгаад шууд хөөж гаргасан.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Хоригдсон 150 хоног нь 4.9 жилээс нь хасагдаагүй байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Хоригдсон 150 хоног нь 4.9 жилээс нь хасагдаагүй байна
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.