Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн лхагва гарагт 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Харин өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, УИХ-аар хоригийг хэлэлцэх товыг гаргасан.

15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Өнөө өглөө УИХ дахь МАН,АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Харин дөнгөж сая Төсвийн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжлээ. Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж тус асуудлыг хэлэлцэх юм.

Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
 
Х.Ганхуяг: “Туулын хурдны замыг шалгах“ түр хороо байгуулах бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан тул холбогдох санал, зөвлөмжийг авсны дараа УИХ-д өргөн барина