Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомт болон Сүхбаатар төмөр замын боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ. Тодруулж хэлбэл, 2024 оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 616 мянган зорчигч нэвтэрсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 109.2 мянган хүнээр буюу 21.6 хувиар өссөн байна. Дээрх нийт зорчигчдын 66.8 хувь буюу 411.7 мянга нь Монгол иргэд, 204.3 мянга буюу 33.2 хувь нь гадаад иргэд байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн Монгол иргэдийн тоо 91.1 хүнээр буюу 28.4 хувиар, гадаад иргэдийн тоо 18.1 мянган хүнээр буюу 9.7 хувиар тус тус өсжээ.

Б.Түвшин: Монголын улс төрд сахилга хариуцлагын салхи үнэртчихэв үү дээ
Б.Түвшин: Монголын улс төрд сахилга хариуцлагын салхи үнэртчихэв үү дээ
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.