Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг танилцуулдаг. Статистик мэдээллийг харвал, долоо хоногийн дотор нийслэлд зах худалдааны төвүүдээр махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ. Тодруулбал, Нийслэлийн статистикийн газрын мэдээллийг харвал,
ҮХРИЙН ЦУЛ МАХНЫ ҮНЭ БУУРЧ НЭГ КИЛОГРАММ НЬ 20264 ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Зах худалдааны төвүүдээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14168 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17899 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсөж 17899 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар буурч 20264 төгрөгийн дундаж үнэтэй байна.
НЭГ КИЛОГРАММ ГУРИЛЫН ДУНДАЖ ҮНЭ ДЭЭДИЙН ДЭЭД ЗЭРЭГ НЬ 4222 ТӨГРӨГ БАЙНА
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3207 төгрөг, 1-р зэрэг нь 2323 төгрөг, 2-р зэрэг нь 1430 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2500 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
МОНГОЛ ТӨМС, СОНГИНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙЦАА, ЛУУВАН ХЯМДРАВ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар өсөж 1362 төгрөг, монгол байцай 0.2 хувиар буурч 2435 төгрөг, монгол сонгино 3.7 хувиар өсөж 3563 төгрөг, монгол лууван 1.1 хувиар буурч 2525, хүрэн манжин 2.8 хувиар өсөж 3314 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!