“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэгт С.Ганбаатар нарын 13 гишүүн ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны төгсгөлд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Ганзориг, Б.Тулга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэлтээр Ж.Золжаргал гишүүнийг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Г.Очирбатыг нэмэх саналыг хэлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр ажлын хэсгийн хянан шалгах үйл ажиллагааны хүрээ хязгаарыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гэж хумилгүй, тухайн компанийн нүүрс олборлолт, экспорт, хөрөнгийн бирж дэх борлуулалт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааг хамруулах шаардлагатай гэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар уг саналыг хүлээн авах нь зүйтэй гэлээ.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.

Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, П.Ганзориг, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Л.Мөнбаясгалан, П.Мөнхтулга, Г.Очирбат, Б.Тулга, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.

ЦЕГ: Багшийн туслах Н нь 4 нас 9 сартай хүүхдийг удаа дараа зодож, хэрцгий хандсан гэх гомдлыг хүлээн авч шалгаж байна
ЦЕГ: Багшийн туслах Н нь 4 нас 9 сартай хүүхдийг удаа дараа зодож, хэрцгий хандсан гэх гомдлыг хүлээн авч шалгаж байна
 
Иргэдэд маргааш хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэгүй өгнө
Иргэдэд маргааш хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэгүй өгнө
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!