СТАТИСТИК: Төрийн байгууллагуудын 70.59 хувь нь кибер халдлагад өртөх эрсдлээ мэдэхгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Саяхан Монголын томоохон хувийн эмнэлэг болох "Интермед" хакердуулж, өвчтөнүүдийнхээ мэдээллийг алдсан гэх асуудал дэгдсэн нь манай улсын хувьд том сануулга боллоо. Тэгвэл Цахим харилцаа, хөгжил инновац харилцаа холбооны яамнаас кибер аюулгүй байдалтай холбоотой судалгааг танилцуулжээ. Тодруулбал,

2021 онд төрийн байгууллагуудад MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийсэн байна. Үүнд,

  • Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 35 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой ч үлдсэн байгууллагуудад хангалтгүй гэсэн дүн авчээ.
  • Байгууллагуудын 53 хувь нь эд хөрөнгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэж чадсан гэж үзсэн ч үлдсэн 47 хувь нь сайжруулалт хийх шаардлагатайг тодорхойлов. Дээрх байгууллагуудын 43 хувь нь хүний нөөцийн асуудлыг зохистой шийдвэрлэж байгаа боловч энэ чиглэлээр ахиц гаргах шаардлагатай аж.
  • Мөн 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт хангалтгүй түвшинд байгааг илэрхийлжээ.

Мөн Монгол Улсын 67 төрийн байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийжээ. Тодруулбал, тэдгээр байгууллагын 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртөж байжээ.

Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, фреймворк дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй.

Хамгийн анхаарал татах статистик нь дээрх байгууллагын 70.59 хувь нь өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичийг боловсруулаагүй байна.

Тус судалгаа нь төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлжээ.

Судалгаанд Монгол Улсын Их Хурлын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14 бусад 5 байгууллагыг тус тус хамруулсан байна.

Цаашид Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Оксфордын их сургуультай хамтран гүйцэтгэж байна. Тус судалгааны үр дүн 2024 оны төгсгөлд гарна.

Алт, зэс өсөж нүүрсний үнэ тонн тутамдаа  24 ам.доллараар буурчээ
Алт, зэс өсөж нүүрсний үнэ тонн тутамдаа 24 ам.доллараар буурчээ
 
С.Ганбаатар: Эцсийн дүгнэлт гараагүй учраас “Админерал“ компанийн талаар ярих юм алга
С.Ганбаатар: Эцсийн дүгнэлт гараагүй учраас “Админерал“ компанийн талаар ярих юм алга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!