Үндэсний статистикийн хороо энэ оны арван сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Тус үзүүлэлтээр эдийн засгийн гол хөшүүрэг болох нүүрсний үнэ тонн тутамд 24 ам.доллараар буурчээ. Харин алт, зэс, төмрийн хүдэр, баяжмалын үнэ өмнөх оны мөн үеэс өссөн байна. Тодруулбал, алт тонн тутамд 391.3 сая ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 181 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.3 ам.доллараар нэмэгджээ.
Манай улсын хувьд ирэх онд 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 129 ам.доллар байхаар төсөөлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!