Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Найдалаа: Улс төржиж талцахгүйгээр Гашуунсухайтын төмөр замыг яаралтай холбох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулах талаар танилцууллаа. Улс төржилтийн улмаас олон жилийн хугацаанд төсөл нь гацаж, төмөр замаа холбох боломжгүй болсон. Үүнээс шалтгаалж олон тэрбум ам.долларын, их наяд төгрөгийн орлогоо алдсан том асуудал бий.

Зарчмын хувьд хэлцэлийг яаралтай хийгээд, улс төржиж талцахгүйгээр төмөр замаа холбох ёстой гэж үзэж байгаа. Улс төржсөний гайгаар яаралтай хэлцэл ч багадаа 2.5 жил шаардахаар байна. Төмөр замыг яаралтай холбож байж Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, ДНБ өсөх боломж бүрдэнэ. Тиймээс төмөр замыг яаралтай холбох шаардлагатай гэж үзэж байгаа юм" гэлээ.

Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын  биеийн байдал сайжирчээ
Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.