Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ариунхишиг: Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд нь хатгаагаар хүндэрч уушги нь устах амьсгалж чадахгүй болох хүртэл нь анхаардаггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхдүүд хамгийн их өртөмтгий байдаг. Харин сургуулийн насны хүүхдүүд анхаарлын гадна үлдэх нь нийтлэг байна. ЭХЭМҮТ-ийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг “Өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүдийн анхаарал маш сул байна. Ханиад нь хатгаа болж хүндэрч хатгаа нь нэвчдэс, уушги нь устах амьсгал авч чадахгүй болох хүртэл нь эцэг эхчүүд анхаардаггүй. Эцэг эхчүүдээс нь асуумж асуухад, хэзээнээс ханиалгасан, ямар эм уусан тухай мэдээлэл байхгүй. Хайр, анхаарал халамж дутагдснаас болж удаан өвдсөн хүүхдүүд их байна” гэлээ.

ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь 2 хүртэл насныхан болов ч энэ жил сургуулийн насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх болсон байна.

Насанд хүрсэн иргэд цэцэрлэгийн насны хүүхдээс ч муу гараа угааж байна
Насанд хүрсэн иргэд цэцэрлэгийн насны хүүхдээс ч муу гараа угааж байна
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.