Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үүднээс импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтод хязгаар тогтоож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой найман шалгуурыг хангасан тохиолдолд дугаар авах юм.
Тэгвэл энэ нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж үзэж, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хотын дарга Х.Нямбаатарт энэ журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн байна.
Мөн НИТХ-ын ээлжит бус I хуралдааны үеэр төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Автомашины дугаарын хязгаарлалтаас болж бослого гарч байна. НИТХ-аас дутуу дулимаг, түүхий, дарангуйлал маягийн шийдвэр гаргачихаад чигийг нь өгөхгүй болохоор иргэд хоорондоо мөргөлдөөд асуудал үүсч байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (27)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!