Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн юм. Хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг” үндэслэсэн.
Тэгвэл иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа аж. Цэцэд хандсан иргэд дараах зөрчлийг мэдээлэлдээ дурджээ. Тэд "Машин авахад дугаар олгохгүй буюу төр бүртгэхгүй байх, улмаар иргэн шударгаар өмчтөй болох эрхийг хязгаарлаж байна. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нехцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана. Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын 2024.02.08-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ. Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ" гэсэн байна.
Мөн мэдээлэлд “Төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд автомашин өмчлөх түүнийгээ өмчлөлийн зуйлээ ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, Төлөвлөлт хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж, хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэхээр байна” хэмээн тусгажээ.
Дээрх заалт нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн: 1. Тавдугаар зүйлийн 2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 2. мөн хуулийн 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” мөн хуулийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтууд 3. Монгол Улсын үндсэн хуулийн арванесдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөгхангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болонбусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрхчөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийгсэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнөхариуцна” 4. мөн зүйлийн 2-т “Онц болон дайны байдалзарласан тохиолдолд Үндсэн хууль, бусадхуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүүхуулиар хязгаарлаж болно”, 5. Монгол Улсын үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хуульёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийнөмнө эрх тэгш байна” 6. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2-д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албантушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үлболно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж тус тус заасныг зөрчсөн" гэжээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!