Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр ЗГ-ын 11-11 төв дээр ажилласан. Энэ үеэр цахим жор олгох боломж бүрдсэн болохыг тэрбээр хэлэхдээ “Цаасан жорыг баримтжуулахын тулд эмийн сангууд заавал авч байгаа. Энэ тохиолдолд иргэд дараа нь эмээ чадахгүй байх энэ асуудлыг цахим жор шийдэж байна” гэлээ. Энэ тухай ярихдаа “Эмнэлгийн байгууллагууд цахим жор бичих боломж нь бүрдсэн. Эмийн сангуудад мэдээлэл очих боломж нь бүрдсэн. Өмнө нь зөвхөн хөнгөлөлттэй эм олгоход цахимаар жор олгодог байсан бол одоо бүх эмийн жорыг цахимаар авах боломжтой. Тиймээс иргэд эмчээсээ жор бичүүлэхдээ цахимаар авахыг шаардаж болно. Хэрэв тухайн эмч цахимаар бичихгүй, аль эсвэл болохгүй байвал 119 дугаарт нарийн мэргэжлийн хүний гомдлыг авч асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.
Т.Мөнхсайхан: Бүх эмийн жорыг цахимаар олгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.