Б.Жаргалан: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг солих ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

----------------

АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан "Шинэ парламентын гишүүд долдугаар сарын 2-нд тангаргаа өргөсөн.Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор маш олон алдаа завхралууд гарч байна. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байснаа хэлэлцэж эхэлсэн. 2025 оны улсын төсвийг хэлэлцэхэд Засгийн газраас маш том тэлэлттэй төсөв өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар "замыг" нь зассан гэж хэлж болно. хоёрхон жилийн дотор улсын төсөв өндөр хувиар тэлж орж ирсэн. Хамгийн гол нь УИХ-ын онцгой бүрэн эрх төсөв батлах эрх энэ удаад хангалттай хэрэгжсэнгүй. Учир нь Монгол Улсын түүхэнд анх удаа шахуу УИХ Засгийн газраас өргөн барьсан төсвийг тэр чигт нь баталчихлаа. Эцсийн бүлэгт өнгөрсөн баасан гарагт улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төхөөрөмжөөрөө биш гар өргөж санал хураалаа. Хэн гэдэг гишүүн ямар санал өгсөн зэрэг мэдээлэл нь одоогоор ирээгүй байна.

Төсвийг хариуцлагагүй байдлаар явагдсан учраас нэн ялангуяа мэргэжлийн байнгын хороо болох Төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн даргаар ажилласан Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага хүлээх ёстой" гэв.

О.Цогтгэрэл : Удахгүй орж ирэх улсын төсвийн тодотгол дээр АН-аас ажлын хэсэг гаргана
О.Цогтгэрэл : Удахгүй орж ирэх улсын төсвийн тодотгол дээр АН-аас ажлын хэсэг гаргана
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!