Э.Болормаа: Тойргийн гишүүдэд хуваарилах 5 тэрбумаас “татгалзахгүй“ гэж байсан зарим гишүүд АРД ТҮМНИЙ БААТАР болоод явж буйг харах эмгэнэлтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв батлагдсан. Энэ мөчтэй зэрэгцэн УИХ-ын Төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсгийг хангалтгүй ажилласан гэх дүнг цөөнгүй гишүүд тавьсан. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Э.Болормаа юм.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нэгдүгээрт, он удаан жилийн турш “уламжлал” мэт явж ирсэн тойргийн 5 тэрбум төгрөгийн асуудлыг сөхөж гаргасан УИХ-ын гишүүдийн нэг нь би. Төсөв хэлэлцэх хугацаанд намын бүлгийн хуралдаанд 5 тэрбум төгрөгийн төсвөөс татгалзах саналыг гаргаж зарим ах нарын эсэргүүцэлтэй хүртэл нүүр тулсан.

Энэ хугацаанд нам харгалзахгүй тойргийн 5 тэрбумаас татгалзах саналыг УИХ-ын гишүүдэд гаргасан. Гэвч энэ үеэр татгалзахгүй ээ гэж явж байсан зарим нэг гишүүд төсвөөс урсгал зардлыг хасах санал гаргаж ард түмний баатар болоод явж байгааг харах эмгэнэлтэй байна. Тэр ч бүү хэл зарим нь төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаад явсан шүү дээ. Эцсийн мөчид энэ мэт үйлдэл гаргаж байгааг нь хараад гайхсанаа нуухгүй.

Хоёрдугаарт, төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг ажлаа маш дутуу хийсэн. Байнгын хорооны хурлуудад УИХ-ын гишүүдийн дэвшүүлсэн санал, шүүмжлэлийг ам таглаж л өнгөрөөсөн. Шат шатнаас л төсвийг танах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэхэд огт ажил хэрэг болгоогүй.

УИХ бол гарын үсэг цуглуулж шаардлага тавьдаг байгууллага биш. Бид ажил хийх ёстой. Үнэхээр л шаардлага тавъя гэж байгаа бол Төсвийн байнгын хорооны даргыг солих ёстой.

Цаашид улс орны төсвийг энэ мэт байдлаар хэлэлцэж хэрхэвч болохгүй. Нэмээд хэлэхэд, үг үйлдэл нь зөрдөг байж хэрхэвч болохгүй" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

БАРИМТ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүүхэд “Админерал“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбатартай 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж, холбоотой байсан НОТОЛГОО
БАРИМТ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүүхэд “Админерал“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбатартай 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж, холбоотой байсан НОТОЛГОО
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!