НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглажээ. Жил бүр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь олон мянган хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн амын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг байна.
Дэлхий дээр тав хүртэлх насны 5.9 сая хүүхэд нас барсны 9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалгаа, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.