Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амиа алдсан 3 настай охины хэрэгт холбогдсон эмч нарын зорчих эрхийг хязгаарлаж, эмчлэх эрхийг 1 жилээр хасжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гурван настай амиа алдсан харамсалтай хэрэг 2023 оны нэгдүгээр сард гарч байв.

Талийгаач охины аав Г.Энхбилэг хэвлэлд "Ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь гэдэсний ханиад гэж оношилж, долоон хоногийн дараа нас барсан. Бие нь хүндрээд байхад л таарахгүй тариа, антибиотек 2-3-аар нь хийчихсэн байгаа юм. Анх эмнэлэгт ирэхдээ хөлөөрөө алхаад л явж байсан. Гэтэл эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа охины минь бие эрс муудаж хэвтэрт орсон. Эмч нарын буруугаас болж охин минь нас барсан" гэж байсан юм.

Тэгвэл дээрх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэн нарын эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноожээ.

Зайсангийн хуучин гүүрийг өнөөдрөөс ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Зайсангийн хуучин гүүрийг өнөөдрөөс ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа