Бөөрөлжүүтийн болон Багануурын 50 МВт-ын батарей станцыг энэ сард төвийн системд холбоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд багахан хоцрогдолтой байсан хэдий ч өнөөдрийн байдлаар орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг бүрэн өгсөн.

Мөн 2024-2025 оны өвлийн эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг энэ сард төвийн эрчим хүчний системд холбох бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!