Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан дөрвөн иргэнийг эсэн мэнд гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Моносын уулзварын баруун талд 2 автомашин мөргөлдөж, жолооч болон зорчигчид автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт ачааны автомашин адуу дайрч, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Энэ тухай ОБЕГ-аас "Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц-гийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын /2 зорчигчтой/ ачааны автомашины араас иргэн У-гийн жолоодож явсан “Хово” загварын том оврын ачааны автомашин мөргөж, Портер автомашины жолооч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /23 настай, эрэгтэй/, зорчигч тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан тул 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өглөө" гэв.

НӨАТ: Сугалааны тохирол ирэх ЛХАГВА гарагт явагдана
НӨАТ: Сугалааны тохирол ирэх ЛХАГВА гарагт явагдана
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.