Ц.Идэрбат: ЭМДЕГ 170 хүний нүсэр бүтэцтэй хэр нь ажил нь урагшилдаггүй. Цаана нь ард түмэн хохирсоор байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ дахь Нийгмийн Бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ЭМДҮЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: ЭМДЕГ гэж нүсэр бүтэцтэй байгууллага байна. 170 хүнтэйгээс 128 нь ЭМДЕГ-таа ажилладаг хэрнээ орон нутаг, дүүрэгт 68 хүн л ажиллаж байна. 21 аймаг, 9 дүүргээрээ хуваавал нээг аймагт хоёрхон хүн ноогдож байгаа. Ийм зохимжгүй нүсэр бүтэцтэй удаан хугацаанд ажиллаж байна. Гэтэл УИХ-ын Тамгын газраас өгсөн тайлан болон Аудитын газрын дүгнэлтийг үзэхээр ЭМДЕГ-ын үйл ажиллагаа дээрдсэн юм байхгүй. Дордоод л байдаг. Та бүхний урагшгүй үйл ажиллагаанаас болоод салбарын үйл ажиллагаа доголдоод байдаг. Ард түмэн хохироод байдаг ийм зүйл анзаарагдаж байгаа юм. 2023 онд ЭМҮЗ-ийн зургаан гишүүн даатгалын байгууллагыг сайжруулна гээд гоё юм яриад л сууж байсан. Тухайн үед би тэр хурлыг удирдаж байсан учраас тод санаж байна.

ЭМДҮЗ-ийнхөн томилолтоор явж. Та нар дандаа Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэсэн томоохон аймгууд руу л очсон байна. Яг энэ даатгалын үйлчилгээ хүрэхгүй доголдоод байгаа сум, баг, тосгонд та нар очсон юм уу. Та нар очих үүрэгтэй хүмүүс шүү. Яг асуудлын гүнд оръё гэвэл өөр тийшээ явах ёстой.

Б.Лхагважав: Чөлөөт зах зээлийг хумьж, коммунизм руу буцсан төсвийг эсэргүүцэж байна
Б.Лхагважав: Чөлөөт зах зээлийг хумьж, коммунизм руу буцсан төсвийг эсэргүүцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!