Б.Лхагважав: Чөлөөт зах зээлийг хумьж, коммунизм руу буцсан төсвийг эсэргүүцэж байна

Огноо
Унших
1 минут 49 секунд

2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан МҮХҮАТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагважав байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төсвийн зардалтай холбогдуулан танхимын ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Энхтүвшин мэдэгдэл хийсэн. Түүнчлэн танхим МҮХҮАТ УИХ-д суух төлөөлөл илгээсэн. Гэхдээ эрх баригч намын хүүхэлдэй бол гэж илгээгээгүй. Хамгийн гол нь ард түмний төлөөлөл, ялангуяа зах зээлийг авч яваа бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох ёстой. Гэтэл Их хуралд очсон хүний маань эрх чөлөөг хаах, түүнчлэн улсын төсвийг батлах онцгой эрх УИХ-ын онцгой эрхийн асуудал. УИХ-ын онцгой эрхийн асуудал бол УИХ-ын гишүүдийн онцгой эрхийн асуудал. УИХ-аар төсвийн төсөл боож ирсэн Засгийн газар дарамтлах, хамтарсан Засаг нэрээр намуудын дарамтанд татвар төлөгч нарын мөнгийг хязгааргүй эдлэх эрх рүү орж байгааг бид эсэргүүцэж байна. Тиймээс Чөлөөт зээлийг хумьж, буцаад коммунизм руу ухарсан төсвийн төслийг бид баталбал үндсэн зарчмаасаа ухрах асуудал гарч байна. Төсвийн төслийг оруулж ирж буй Сангийн сайд хариуцлага үүрэх ёстой. Яагаад гэвэл, энэ хүн нэг сар биш дөрвөн жил төсвийг оруулж ирж байна. Энэ бүртээ 1992 онд тунхагласан зах зээл, нийгмийн эрх чөлөөний эсрэг асуудал оруулж ирж байна. Мөн цаашид Ерөнхий сайдтай ч хариуцлага тооцох асуудал нээлттэй байгаа” гэлээ.

Б.Баярсайхан: Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж явснаас яваагүй нь дээр
Б.Баярсайхан: Хаана хэнийг төлөөлж, юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж явснаас яваагүй нь дээр
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!