
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолыг эцэслэн хэлэлцэж, гишүүдийн саналаар баталлаа.
Тус тогтоолын хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй уялдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын суурь тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг бодитоор сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулах чухал алхам болж байна.
Шинэчлэн баталсан тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа бөгөөд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfo.mn цахим хуудсанд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!