Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын 20 гаруй муж улсад халдварын тохиолдол нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

АНУ-ын 20 гаруй муж улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн байна.

Висконсин, Иллинойс, Индиана, Охайо муж улсуудад “COVID-19”-ийн  халдварын тохиолдлууд эрс нэмэгдсэн тухай “The Washington Post” сонинд мэдээлжээ. Халдварын хамгийн олон тохиолдол мөн өмнө нь өвчин аажмаар тархаж байсан Колорадо, Айдахо, Хойд болон Өмнөд Дакота муж улсуудад бүртгэгдсэн аж.

Мэргэжилтнүүд агаар хуурайшиж, хүмүүс гадаа гарах нь багасдаг өвлийн улиралд коронавирусний халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж магадгүй гэж үзэж байна. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс үзвэл, одоогийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 7 854 917 тохиолдол бүртгэгдэж, 215 861 хүн нас баржээ.

Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцлоо
Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцлоо
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.