УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. УИХ-ын тухай хууль болон хуралдааны дэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль зэрэг бусад эрх зүйн актад нийцүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон хуралдааны дэгийн шинэчилсэн төслийг хэлэлцэн баталлаа.
Бүлгийн шинэчилсэн дүрэмд аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, гишүүдийн тэгш оролцоог хангах, мэргэжлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зэргийг онцгойлон тусгасан байна.
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг нь сахилга, хариуцлага, дэг журамтай, хөгжлийн төлөө, бодлогыг манлайлагч улс төрийн хүчин байх бөгөөд амласнаа хэрэгжүүлдэг, амжилтыг дэмжиж, алдааг засдаг, хариуцлага тооцож чаддаг намын бүлэг байх болно гэжээ.