“Намайг УИХ-д ураны эсрэг ЛОББИ БҮЛЭГ байгуулж, Халзан бүргэдэйн ордыг ухахын ард байгаа гэж МАН-ын гишүүд гүтгэсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Халзан бүргэдэйн ордыг ухахын эсрэг "морьтой жагсаал" болсон. Ер нь иргэн хүн Үндсэн хуульд заасны дагуу өөрсдийнхөө төлөө тэмцэж буй тэмцлийг дэмжсэн гэдгээ хэлмээр байна. Өмнө нь ч ийм байр суурьтай байсан, цаашид ч байсаар байх болно.

Хоёрдугаарт, намайг УИХ-д ураны эсрэг ЛОББИ БҮЛЭГ байгуулж, Халзан бүргэдэйн ордыг ухахын ард байгаа гэж МАН-ын гишүүд гүтгэсэн. Энэ асуудалд манай Мянгад сумын ард түмэн тийм зүйл байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд, УИХ-аар цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж буй. Энэ хуулийн Ажлын хэсгийг би ахалж байгаа. Хуулийг хэлэлцэх эсэх нь 97 хувиар дэмжигдсэн.

Тэгэхээр энэхүү цөмийн энергийн тухай хуулиар зөвхөн Орона групптай хамтарсан Монголын төрийн өмчийн "Бадрах Энержи" ХХК-ийн Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь "Зөөвч овоо орд"-ын асуудлыг л хэлэлцэнэ. Өөр ямар ч асуудалгүй шийдэгдэхгүй" гэлээ.

О.Цогтгэрэл: Бид цөөнх мөртлөө СӨРӨГ ХҮЧИН БИШ байдалтай байгаа нь манай бүлгийн ЗОВЛОН болж байна
О.Цогтгэрэл: Бид цөөнх мөртлөө СӨРӨГ ХҮЧИН БИШ байдалтай байгаа нь манай бүлгийн ЗОВЛОН болж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!