Иргэдийн саналаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барихаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хяналт шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд танилцуулсан. Энэ үеэр дэлбэрэлтэд хамгийн ихээр өртсөн 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан юм.

Дэлбэрэлтийн улмаас үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Энэ асуудалтай холбогдуулан барилгын хөгжлийн төвөөс тухайн барилгыг нурааж дахин шинээр барих тооцооллыг хийлгэж үзэхэд буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоог гаргажээ. Барилгыг буулгалгүй хүчитгэл хийж засварлах, буулгаж шинээр барих хоёрт ижил зардал гарах учраас энэ асуудалд оршин суугчдын саналыг сонсоно гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тэгвэл НХШГ-ын барилгын стандарт аюулгүй байдлын хяналт хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат "207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй тухай дүгнэлт албан ёсоор баталгаажиж, оршин суугчдын 91.3 хувийн саналаар барилгыг буулгаж, шинээр барихаар болсон" гэв.

Прокурорын байгууллага эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!