Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Энэ долоо хоногт УИХ-аар 2025 оны төсвийн төслийн 3, 4 дэх хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан зөвхөн баасан гарагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал,

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм.

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ