“Шунхлай” групп волейболын “SG Hawks” багтай боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 37 секунд

Монголын Волейболын холбооны 2024 оны Үндэсний дээд лиг Баасан гарагт эхлэхэд хоёр өдөр дутуу байгаа ч энэ жилийн лиг өрсөлдөөнтэй, халуун уур амьсгал дунд зохион байгуулагдах нь тодорхой боллоо.

Тэр дундаа эрэгтэй багуудын дунд ширүүн өрсөлдөөн, үзүүштэй тоглолтууд өрнөх нь тамирчдын шилжилт, хөдөлгөөн, шинэ багуудын бүрэлдэхүүнээс харагдаж байна. Энэ жилийн лигт шинээр гурван баг хүч үзэхээр орж ирж буй. Тодруулбал “Өмнөговь Энержи”, “Төв Миг” болон “SG Hawks” багууд өрсөлдөнө.

Үүнээс “SG Hawks” баг нь бидний мэдэх 2023 оны Үндэсний дээд лигийн мөнгөн медальт “Шанх Транс” баг юм. Тус багийг Монголын тэргүүлэх “Шунхлай” групп ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болсон байна. Ингэснээр багийн брэнд, өнгө төрх бүрэн шинэчлэгдэж байгаа юм.

Ийн шинэ ивээн тэтгэгчтэй болсон “SG Hawks” багийн бүрэлдэхүүн волейбол сонирхогчдын анхаарлыг татаж байна. Тус баг өнөөдөр легионер тоглогчдоо танилцууллаа. Тэд чөлөөт хамгаалагчийн байрлалд Пакистаны шигшээ багийн тоглогч, 2024 оны AVC Challange cup тэмцээний шилдэг либеро, 2017, 2018 оны клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пакистан улсын хоёр дахь том хот болох Лахор хотын “Wapda” клубт харьяалагдан тоглож байсан “Nasir ali” гэх тамирчныг авчээ.

Мөн голын хаагчийн байрлалд тоглодог Куба улсын тамирчин 24 настай Tomas lescay favier эгнээндээ нэгтгэжээ.

Багийн спорт хурдацтай хөгжих, бие даасан байдлаа бүрэн хадгалж, шилдэг тамирчид төрөн гарахад санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа нэн чухал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд сагсанбөмбөгийн дээд лиг үзүүштэй, сонирхолтой болж байгаагаас гадна тамирчдын цалин, хөлс хангамж сайжирсан.

Тэгвэл волейболын спортод өөрсдийн өнгө төрх, уран тоглолт, амжилтаараа нэрээ гаргасан “Шанх Транс” багийг “Шунхлай” групп ивээн тэтгэхээр болсон нь тус багийн тамирчдын амжилтад нөлөөлөх нь гарцаагүй. Ийн бид шинэ дүр төрх бүрдүүлсэн “SG Hawks” багийг энэ жилийн лигт ямар амжилт гаргахыг хүлээх үлдлээ.

ЦЕГ: Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ
ЦЕГ: Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ
 
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!