Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шунхлай компанийг нүүлгэн шилжүүлэх болон буулгалтын зардлыг олгож байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул газар чөлөөлөлтийг хийж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Газрыг чөлөөлсний дараа үерийн болон голын ай савыг хамгаалах барилга байгууламж барина. Шатахуун түгээх станцыг буулгах, газар чөлөөлөх ажлыг арваннэгдүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон” хэмээв.

“Шунхлай трейдинг” ХХК-ийн Техник хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од “Компанийн удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай харилцан тохиролцож, шатахуун түгээх станцыг буулгах ажил эхэлж байна. Нүүлгэн шилжүүлэх болон буулгалтын зардлыг олгож байгаа. Объектыг барьж байгуулсан зардлыг одоогийн үнээр тооцвол өндөр дүн гарна. Гэхдээ үер усны бодит эрсдэл байгаа учраас бид хүлээн зөвшөөрч буулгаж байна” гэлээ.

Э.Билгүүн: 7 сараас эхэлж тог, цахилгаангүй байна. 60-70 гаруй ажилчид хүйтэн нөхцөлд зузаан хувцастай, аарц чацаргана уугаад ажиллаж байна
Э.Билгүүн: 7 сараас эхэлж тог, цахилгаангүй байна. 60-70 гаруй ажилчид хүйтэн нөхцөлд зузаан хувцастай, аарц чацаргана уугаад ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд