С.Цэнгүүн: Эрчим хүчний реформ бүх шатанд дэмжигдэн урагшилж буйг мэдэгдэхэд таатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Эрчим хүчний үндэсний хорооноос салбарын реформ, үнэ тарифын асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ "Эрчим хүчний реформ бүх шатанд дэмжигдэж, энэ ажил маань урагшлах болсныг дуулгахад таатай байна. УИХ-ын 126 гишүүнээс өнөөдрийн байдлаар 103 нь дэмжин гарын үсэг зурж, бүлэгт нэгдсэн.

Энэ нь манай парламентын 80 хувьтай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь маш том дэмжлэг гэдгийг харуулж байна. УИХ-ын гишүүд энэ бүлэгт нэгдсэнээр юуг илэрхийлж байна вэ гэхээр эрчим хүчний реформ явагдаж, суурь салбар нь хөгжиж байж Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхойлогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм" гэлээ.

Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!