Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би чиний талд” өдөрлөг зохион байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглаж, дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийн хүрээнд “Би чиний талд” өдөрлөгийг зохион байгуулж охид, хөвгүүдэд жендер болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар  ойлголт мэдлэгийг олгож, хүүхдүүд өөртөө болон найзаа тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна. 

Тус өдөрлөгт Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй охид, хөвгүүд оролцсон ба урилгаар Монгол Улсын их сургуулийн социологи-нийгмийн ажлын тэнхимийн багш доктор, дэд профессор А.Батхишиг, НҮБ-ийн хүүхдийн сангийн өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг, НҮБ-ийн залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч А.Одонтуяа нар оролцож жендер болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар  ойлголт өгөх,  охидод зориулж охид бүтээсэн “Оки” гар утасны аппликейшныг танилцуулав.

Мөн салбартаа амжилттай ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл болох UB Life сайт, Гэрэг сэтгүүлийн захирал Ж.Хулан, Тэгш боломж төслийн удирдагч, загвар өмсөгч Х.Саруул, Комедиан Д.Амартүвшин нар оролцож өсвөр насныхаа талаар болон өсвөр насныханд тулгамдсан асуудлын талаар чөлөөт ярилцлага хийж нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.

Коронавирус гар утас, мөнгөн тэмдэгт дээр 28 хоног амьдрах чадвартай
Коронавирус гар утас, мөнгөн тэмдэгт дээр 28 хоног амьдрах чадвартай
 
Төмөр замын газар байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
Төмөр замын газар байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.