Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан дээд үзүүлэлтэд хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

ОХУ-д ням гаргийн байдлаар коронавирусний халдварын 13 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. "Өнгөрсөн хоногт ОХУ-ын 85 бүс нутагт коронавирусний халдварын 13634 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 3587 нь (26.3 хувь) эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр илэрсэн" гэж тус төвөөс мэдэгдэв.

Оросын нийслэл Москва хотод 4501 хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь тавдугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн долоо хоногт коронавирусний халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоос 46 хувиар нэмэгджээ. Москвад нэг хоногийн дотор 994 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 12 хувиар их байна. Москвагийн эмнэлгүүдэд 275 хүнд амьсгалын аппарат залгажээ.

ОХУ-д коронавируст халдварын өвчлөл есдүгээр сараас дахин нэмэгдэж, сарын дотор шинэ тохиолдлын тоо аравдугаар сарын эхэн гэхэд өдөрт 5 мянгаас 10 мянга болсон байна. Аравдугаар сарын 5-наас 11-ний хооронд 83717 шинэ тохиолдол илэрсэн нь долоо хоногийн өмнөхөөс 31.7 хувиар их үзүүлэлт аж.

Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д халдварын нийт тохиолдол 1 298 718-д хүрч, 1 020 442 хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдлын тоо 22597 болжээ. Одоогийн байдлаар 255 679 хүн эмчлүүлж байна.

 

Г.Махбал: Сарын тэмдгийн аяга бол “эко” хэрэглээ
Г.Махбал: Сарын тэмдгийн аяга бол “эко” хэрэглээ
 
ТОДРУУЛГА: 147-р сургуульд нулимс асгаруулагч хий цацсан асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, прокурорт шилжүүлжээ
ТОДРУУЛГА: 147-р сургуульд нулимс асгаруулагч хий цацсан асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, прокурорт шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.