Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол шатарчид багтсан Ази тивийн өсвөрийн баг дэлхийн аварга боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Tornelo цахим сайтаар зохион байгуулсан Тив хоорондын цомын аварга шалгаруулах шатрын багийн тэмцээнд Ази тивийн шилдэг өсвөрийн шатарчдын баг Африк, Европ, Америк тивийн багуудыг хожиж /2020.10.10/ түрүүлэн, цомын эзэд болов.

Энэхүү тэмцээнийг Их мастер Юдит Полгарын нэрэмжит 6 дахь удаагийн "Global Chess" фестивалийн хүрээнд Европын шатрын нэгдэл /ECU/ болон Дэлхийн шатрын холбооны хөгжлийн сангаас зохион байгуулсан бөгөөд Азийн баг нэг хожигдолгүй түрүүлсэн байна.

Монголын шатрын холбоо “COVID-19” халдварын үеэр цахимаар гадаад харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн Азийн шатрын холбоотой нягт уялдаа холбоотой байдгийн үр дүнд Монголоос 5 өсвөрийн шатарчид бусад орны шилдэг өсвөрийн шатарчидтай хамт нэг баг болон Ази тивээ төлөөлөн энэ тэмцээн ийнхүү оролцов. Тухайлбал, ДШХДМ Э.Азжаргал, ДШХДМ Б.Тэнүүнболд, ДШХДМ Л.Очирбат, ДШХМ Д.Мөнхзул, ОУМ Д.Батсүрэн нар оюун ухаанаа уралдуулжээ.

ЭМЯ: 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ
ЭМЯ: 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.