Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймгийн Засаг даргад С.Мөнхчулууныг 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, тус аймгийн Засаг даргад С.Мөнхчулууныг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Тэрбээр Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж буй билээ.

Энэ сарын 11-нд болж өнгөрсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Дундговь аймагт МАН ялалт байгуулж, олонх болсон. Тиймээс хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар С.Мөнхчулууныг Засаг даргад дэмжжээ.

С.Мөнхчулуун нь НИТХ-ын төлөөлөгч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан нэгэн билээ.

О.Номинчимэг: Төсвийн ажлын хэсгийн гишүүдээс ЗГ-ын төсвийг задалж, тойрогт хөрөнгө босгох санал гаргасан юм билээ
О.Номинчимэг: Төсвийн ажлын хэсгийн гишүүдээс ЗГ-ын төсвийг задалж, тойрогт хөрөнгө босгох санал гаргасан юм билээ
 
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 22 хүүхэд хамрагдлаа
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 22 хүүхэд хамрагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.