УИХ дахь ХҮН намын Зөвлөлөөс Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл болон Ураны төслийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийг УИХ-ын гишүүн Б.Найдалаа ахалж буй.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа "ХҮН нам "Эрчим хүчний реформ"-ийг манлайлан ажиллаж байгаа. Гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Тэгвэл ХҮН намын эрчим хүчний реформийг хийх мөрийн хөтөлбөр хамгийн сайн болсон гэж үзсэн. Тийм учраас ХҮН намаас боловсруулсан энэ мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын эрчим хүчний реформийг хийх үндсэн чиг баримжаа болгохоор шийдсэн юм.
Бид эдийн засгаа өсгөж, орон сууцаа нэмэгдүүлж, орон нутгаа хөгжүүлье гэвэл "Эрчим хүчний реформ"-ийг зайлшгүй хийх шаардлагатай" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!