Саяхныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан Hub innovation center үүдээ барьж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа.
Тодруулбал, нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын одоогийн байрлаж буй байранд Нийслэлийн автозамын хяналтын төв энэ барилгад орох юм байна. Харин үүдээ барихгүй гэх тайлбар мэдээллийг Hub innovation center мэдээлэв. Тус төвөөс "Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байранд байрлах манай төв хаалгаа бүр мөсөн бариагүй. Нэг хэсэг нь Соёлын төв өргөө рүү, зарим хэсэг нь Баянхошуу дэд төв рүү шилжиж байна. Одоогийн байгаа байранд төрийн захиргааны байр нүүж орж байгаатай холбоотой" гэсэн юм. Харин Batzaya Bulganbaatar гэх хаягтай иргэн сошиалаар дамжуулан "Үнэхээр харамсалтай мэдээ!!! Өнөөдрөөс Hub innovation center үүдээ барьж байна. Олон мянган залуусын хүсэл мөрөөдөл, гарааны бизнесүүдийн мэдээллээ солилцдог, хамдтаа хөгждөг гайхалтай газар байлаа...Хааж байгаа биш, өөр газар луу нүүж байгаа л гэнэ. Гэхдээ л хайран юм. Залуусын мэддэг болсон, халуун дулаан орчин...Нийслэлийн автозамын хяналтын төв энэ барилгад орох юм гэнэ. Өөр газар олдохгүй байгаа хэрэг үү? Нэг ажлаар, нөгөө ажлаа алдаг тогтворгүй бодлого !!!!" гэж шүүмжилсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!