Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймагт хээрийн түймэр гарч 300 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Дундговь аймагт хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 300 га талбай шатжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр Хулд сум Бүлээн багийн "Шар цохио" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70км, сумын төвөөс урд зүгт 13км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн амралтын өдөр 13:55 цагт хүлээн авсан байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал 10.00 цагт эхэлнэ
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал 10.00 цагт эхэлнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.