Боловсролын сайдын тушаалаар ЕБС-иуд "бие даалтын 7 хоног" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үүний хүрээнд бага, дунд, ахлах ангийн сурагчид сургалтын хөтөлбөр, насны ангилалд тохирсон танхимаас гадуурх сургалт, соёлын үйлчилгээнд хамрагдахаар болсон билээ.
Тэгвэл сурагчдын танхимын хичээл орохгүй бие даалтын долоо хоногийн хугацаанд багш нарт цалин тооцож олгохгүй гэсэн мэдээлэл гараад буй.
Үүнд Боловсролын яамнаас худал мэдээлэл хэмээн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Бие даалтын долоо хоногоор багш нарт цалин тооцохгүй гэдэг нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Багш, ажилтнуудыг бухимдуулах уг худал мэдээллийг түгээж, олон нийтэд ташаа ойлголт өгөхгүй байхыг уриалъя. Бие даалтын долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!