“SWITCH-Asia ба Төв Ази II” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулагдах боловсролын хөтөлбөр болон хог хаягдал ангилан ялгах олимпын нээлтийн арга хэмжээ СХД-ийн Хүүхэд залуучуудын театрт зохион байгууллагдлаа.
3R4UB төслийг Итали улсын Үндэсний судалгааны зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, БОУАӨЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв болон Итали улсын “Метеллиа сервизи” ХХК гэсэн 4 байгуулага түншлэлийн гэрээ байгуулан хамтран хэрэгжүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд төслийн түнш 4 байгууллага, хог хаягдлын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд болон СХД-ийн 15 сургуулийн төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээг нээж Италийн үндэсний судалгааны зөвлөлийн хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Люшо Трифилэтти үг хэлэв. Нээлтийн үгэндээ энэ цаг бол төслийн хамгийн чухал цаг үе гэдгийг онцлон дурдав.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 25000 орчим сурагчдыг хамруулан боловсролын хөтөлбөр болон хог хаягдал ангилан ялгах олимп арга хэмжээг 4 сарын турш зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжснээр сурагчдад хогоо ангилан ялгахын ач холбогдлыг таниулж тогтвортой хөгжил болон 3R зарчмын ойлголтыг бүрэн авах юм. Мөн энэхүү 15 сургуулийн дунд хог хаягдал ангилан ялгах олимп уралдааны зохион байгуулж амжилттай оролцсон сургуулийг шалгаруулах юм.
Арга хэмжээний төгсгөлд түнш байгууллагын төлөөллүүд 15 сургуулийн захирлуудад боловсролын хөтөлбөрт хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!