Даланзадгад сумын Засаг даргад Ц.Дэнээдоржийг дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнөөдөр Даланзадгад сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Даланзадгад сумын ИТХ-ын даргаар Доржпаламын Нацагдоржийг сонгож, төлөөлөгчид үнэмлэхээ гардан авлаа. Мөн Даланзадгад сумын ИТХ-ЫН төлөөлөгчдийн 100 ХУВИЙН САНАЛААР Даланзадгад сумын Засаг даргад Ц.Дэнээдоржийг дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

Ц.Дэнээдорж нь 1992 онд Өмнөговь аймагт төрсөн. Улс төр судлаач мэргэжилтэй.

2014 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт

2017-2022 онд Даланзадгад сумын Их-Уулын 6-р багийн Засаг дарга

2022 онд Өмнөговь аймгийн Иноваци, технологийн төвийн дарга

2023 оноос Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч

2020-2024 онд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус, тус ажилласан туршлагатай улс төрч юм.

Д.Амарбаясгалан: Гишүүд юм л болбол өөрийнхөө үзэл бодолд тааруулж “Дэгийн хуулийг өөрчилье“ гэж ярьдгаа таслан зогсоо
Д.Амарбаясгалан: Гишүүд юм л болбол өөрийнхөө үзэл бодолд тааруулж “Дэгийн хуулийг өөрчилье“ гэж ярьдгаа таслан зогсоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!