Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа-Нара: 50 сая төгрөгөөр хийсэн “Төсвийн хэлэлцүүлэг“-т оролцсон гишүүд цалингаасаа төсвийн мөнгийг буцааж төлөх санаачлагыг гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Тэрэлж зочид буудалд 50 сая төгрөгийн өртөгтэйгөө 2025 оны төсвийн төслийн танилцуулгыг хийсэн тухай мэдээлэл ил болж, багагүй шүүмжлэл дагуулсан. Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр,

"Амралтын өдөр учраас "Тэрэлж"-д болж байна гэж бодсон чинь төсвөөс 50 сая төгрөг зарцуулж хийснийг өчигдөр мэдлээ. Тиймээс 50 сая төгрөг зарцуулж хийсэн хэлэлцүүлэгт оролцсон гишүүд цалингаасаа тодорхой хувь өгөөд төсвийн мөнгийг буцааж төлөх санаачлагыг УИХ-ын гишүүдийн группт гаргасан" гэх тайлбарыг өгсөн юм.

ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ