ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид ажиллах нөхцөл байдал хэцүү байгаа талаараа мэдээлсэн байдаг. Тодруулбал, үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй, иргэдийг буцаадаг. Мөн ажилчдынх нь 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, цалин тасалдсан зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Үүнтэй холбоотойгоор ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулаад байсан билээ.

Тэгвэл А.Сувдааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг томилсон байна.

ШҮҮХ: Согтуугаар жолоо барьж, сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн И-д холбогдох хэргийн шүүх хурал 11-р сарын 8 хүртэл хойшиллоо
ШҮҮХ: Согтуугаар жолоо барьж, сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн И-д холбогдох хэргийн шүүх хурал 11-р сарын 8 хүртэл хойшиллоо
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!