Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Япон улсын Гадаад хэргийн сайд айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх тус айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхах юм. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уг хэлэлцээний үеэр талууд Монгол-Японы стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх талаар дээд түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Японы Гадаад хэргийн сайд нэг жилийн зайтай манай улсад айлчилж байгаа нь тус улсын Засгийн газар, Гадаад харилцааны сайд нь Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч буйг илэрхийлэл гэдгийг ГХЯ-наас мэдээллээ.

Нисэхийн эцсээс нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Нисэхийн эцсээс нийтийн тээврийн автобус явж эхэллээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.