Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Луиз Глюк Нобелийн шагнал хүртлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Америкийн яруу найрагч Луиз Глюк утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ.

Нобелийн хорооны мэдэгдсэнээр, Луиз Глюкийн яруу найргийн дуу хоолой, догшин ширүүн гоо сайхнаараа хувь хүний оршихуйг ертөнцийнх болгосных нь төлөө хүртсэн байна.

“Тэр бол орчин үеийн Америкийн утга зохиолын уянгын зохиолчдын хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг юм. Түүний яруу найрагт хошигнол хийгээд цэцэн ухаан оршдог” хэмээн Нобелийн хорооны дарга  Андерс Ульссон мэдэгджээ. "Тэрбээр “Firstborn” түүврээ хэвлүүлсний дараа Америкийн орчин үеийн утга зохиолын гарамгай яруу найрагчдын нэг болсон юм. Л.Глюк шүлгийн 12 түүвэр, яруу найргийн тухай хэд хэдэн боть эссэ хэвлүүлсэн. Тодорхой дүрслэлд тэмүүлэх хүсэл эрмэлзэл түүнд байдаг. Бага нас, эцэг эх, ах, эгч нартайгаа байх ойр дотно харилцаа нь түүнийг хэзээ ч зогсонги байдалд оруулдаггүй хүрээллийг нь бий болгодог” хэмээжээ.

Цусны хандив нэмэгдүүлэх чиглэлд ЭМЯ
Цусны хандив нэмэгдүүлэх чиглэлд ЭМЯ "Фэйсбүүк" компанитай хамтран ажиллаж байна
 
Су.Батболд: МАН залуу үеэс гадна улс төрийн туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлэх байх. Миний хувьд   сонгуульд дахиж нэр дэвшихгүй
Су.Батболд: МАН залуу үеэс гадна улс төрийн туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлэх байх. Миний хувьд сонгуульд дахиж нэр дэвшихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.