Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг хөгжмийн судлаачийг тодруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

 

"Бүх нийтийн хөгжмийн баяр-2020" үйл ажиллагаа энэ сарын 5-нд эхэлж, орон даяар явагдаж байна.

Хөгжмийн баярын хүрээнд уламжлалт "Алтан намар", "Морин хуур" наадам болохоос гадна цахим орчинд хөг нэмье онлайн фестивал, мөн хөгжмийн шүүмж судлалын хэлэлцүүлэг болж шилдэг хөгжмийн судлаачийг тодруулах юм. Хэлэлцүүлгээр дууны болон дан хөгжмийн наадмын мэргэжлийн хэм хэмжээг тодоройлоход судлаачдын оролцоог хангах зорилготойг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Мөн хөгжмийн баярын хүрээнд сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын дунд "Миний дуртай хөгжмийн хичээл" сэдэвт уралдааныг 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 10-нийг хүртэл зарлан хөгжмийн шилдэг багшийг тодруулах аж. Бас хөгжимчид болон хөгжим сонирхогчдын дунд "Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэн сайн тоглох вэ" уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнөөдөр
Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнөөдөр
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.