Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халтуурчдыг“ торгох хууль иргэдийг цухалдуулав

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 2 секунд

Хуулиараа бол өчигдөр буюу энэ сарын 15-наас "халтуурчид" тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох ёстой байв.

Гэвч зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэгчдийг торгох асуудал ЖУРАМ гараагүйгээс хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард “Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн.

Нэг жишээ дурдахад, энэ зун л гэхэд “Оюу толгой” ХХК-д ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна.

“Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй. Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм.

Түүнчлэн Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт орсон. Тодруулбал,

Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд:

  • 30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд

  • 29.1.14. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000-10,000,000 төгрөг гэж хуульчилжээ.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд энэхүү шийдвэр нь буруу гэж эсэргүүцсэн байр сууриа илэрхийллээ. Тодруулбал,

Иргэн Э: Хөдөө орон нутгаас ирж байгаа ахмад настнууд болон утас сайн ашигладаггүй хөдөөний малчин хүмүүс их бий шүү дээ. Бид ямар хөгжилтэй улсад амьдарч байгаа билээ. Хамгийн гол нь нүүдлийн мал аж ахуйтай өвөрмөц улс. Бүгд л Улаанбаатартаа ирдэг. Манай улсын харилцаа холбооны сүлжээ муу, өвөл нь их хүйтэрдэг мөн түгжрэл гээд болж бүтэхгүй асуудал зөндөө байна. Бүх зүйлээ тооцоолж суурь үндсээ сайн бэлдсэний дараа болон иргэдээ бэлэн болсон үед нь энэ зохицуулалтаа хийж болдоггүй юм уу. Цаг үеэ олоогүй буруу бодлого байна.

Харин Иргэн Б: Таксинд явж гэр бүлээ авч явдаг, өр зээлээ төлдөг хүмүүс их байгаа. Оронд нь ажлын байрыг гаргаж өгөх хэрэгтэй гэлээ.

Мөн таксины жолооч Г: Таксинд явдаг хүмүүс бүртгэл хийлгэхийн тулд таван сая төгрөг төлөөд явна гэдэг хэцүү шүү дээ. Энэ бүхэн ард иргэдээс яаж мөнгө салгаж авах вэ гэсэн санаа л гэж бодож байна. Ажлынхаа хажуугаар таксинд явахад нэмэртэй л байдаг юм. Хүмүүсийг ажиллаж хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа хэрэг гэлээ.

Гадаа хүйтэрч байгаатай холбоотойгоор автобусны хүрэлцээ муу, зам дагуу гараа өргөн зогсох хүмүүс ихэссээр. Дуудлагын такси үйлчилгээ өглөөгүүр хамгийн их ачаалалтай байдаг. Яаралтай үед хамгийн амар шуурхай үйлчилгээ бол хувийн такси бөгөөд Монголын эрс тэс уур амьсгалтай оронд тохиромжгүй шийдвэр хэмээн иргэд үзэж байна.

С.Марта

Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.