Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам хангалтгүй үр дүн үзүүлж нам дотроо ширүүхэн тэмцэл өрнүүлж буй. Тодруулбал, намын "ах" нараасаа салахыг хүсэж, байр сууриа илэрхийлсэн цөөнгүй гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ө.Шижир юм.
Тэрбээр саяхан "2017 оноос хойш АН маань сүүлийн бүх шатны 7 сонгуульд бүгдэд нь амжилт үзүүлээгүй. Одоо ах нар бүгдээрээ болно, амарцгаа. 2020 оны дөрвөн сараас хойш манай намд нэг ч албан ёсны генсек байсангүй, бүгд л үүрэг гүйцэтгэгч. Дандаа түр орлонтой байгаад 5 дахь жилдээ орж байна" гэж твиттер хуудастаа бичсэнд тоймч Т.Болд "женког зайлуул" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Харин түүний хариуд УИХ-ын гишүүн Ө.Шижир "таны хүүгийн хүн амины хэргийг хүртэл хамт зайлуулъя. Бүгдийг нь хамт зайлуулъя..." гэсэн юм.
Тэгвэл Т.Болд өөрийн хүүг нь хүн амины хэрэг хийсэн гэмт хэрэгтэн хэмээн гүтгэсэн УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!