Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Шинэбаяр: Хүмүүс Модунь Шаньюуг Г.Эрдэнэбилэг ахаар л төсөөлдөг. Тиймээс энэ дүр надаас айдас, зориг их шаардсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 24 секунд

Жүжигчин Б. Шинэбаярын тоглосон “Аав” киног үзээгүй хүн байхгүй биз. Энэхүү дэлгэцийн уран бүтээлээрээ залуу аавын дүрээр үзэгчдэд танигдаж сэтгэлийн утсыг нь хөндөж чадсан Б.Шинэбаяр Улсын драмын эрдмийн театрын алтан “сор”-уудын нэг. Тиймдээ ч өнөөдөр театрынхаа тайзан дээр “Тэнгэрийн хүү” жүжгийн гол дүрийг бүтээж үзэгчидтэйгээ дахин уулзаж байгаа. Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлээс илүү тайзан дээр ГЯЛАЛЗАЖ буй түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

------------------

-Монголын мянга мянган аавуудын энгийн амьдралыг та “Аав” киногоороо харуулснаас хойш дахин дэлгэцийн шинэ бүтээлээр санаж байгаа байх. Харин “Тэнгэрийн хүү”-гээр үзэгчидтэйгээ уулзаж байна. Анзаарахад байхад та дэлгэцийн бүтээлээс илүү тайзан дээрээ тоглох сонирхол байх шиг.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээгүй. Хамгийн сүүлд 2020, 2021 онд гурван найруулагчийн антологи цувралд орсон. Ер нь л тайзны уран бүтээл дээр ажиллаж үзэгчидтэйгээ уулзаж байгаа болохоор дэлгэцийн уран бүтээл рүү орох зав гарахгүй байгаа. Өнөөдрийн хувьд “Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээж байна. Өмнө нь “Тамгагүй төр” буюу Монгол хаан жүжгийг нээсэн цагаас хойш Англи, Ордос хотод аялан тоглолт хийлээ. Үргэлжлүүлээд залуу найруулагч СТА Э.Ёндоншарав-ын "Сычуаны сайн хүн", "Тоглоомчид" гэх хоёр тайзны уран бүтээлд тоглосон байна.

-Таны хувьд уран бүтээлийн олз омог арвин байх нь. “Тэнгэрийн хүү”-гээс хойш товлосон бүтээл бий юу ?

-Мэдээж. Ирэх онд дэлгэцийн уран бүтээл рүү орох бодол байна. Шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах хүсэл мөрөөдөлтэй л явна даа.

-Ер нь дэлгэцэнд дүр бүтээх, тайзан дээр тоглоход ямар ялгаа байна. Нууц биш бол та алинд нь илүүтэй дурлаж, татагдаж байна?

-Ялгаагүй дээ. Гэхдээ тайз, дэлгэцийн уран бүтээлд нэг л ялгаатай тал байна. Дэлгэцийн бүтээлд хэр хугацааг зарцуулах, хэзээ нээлтээ хийх, тодорхой хугацааны дараа кино театрт гарах зэрэг ийм үед би байнга оролцох шаардлагагүй. Харин тайз бол амьд уран бүтээл учраас тоглолт товлосон цагт эрүүл саруул бэлэн байх ёстой. Үзэгчидтэйгээ тайзнаас шууд уулзаж хамт байдаг гэх утгаараа амьд урлаг юм. Мэдээж дэлгэцийн уран бүтээлийн давуу тал нь залуу насаа өөрийнхөө сонирхсон, таалагдсан дүрээрээ мөнхөрч үлдэнэ. Энэ утгаараа сэтгэлд мөнхрөх уран бүтээлүүдийг ирээдүйд үр хүүхэд, ач зээ нартаа үлдээдэг нь давуу талтай. Тэгвэл тайзны уран бүтээг яг одоо цаг үеэ үзэгчидтэйгээ хамт мэдэрч, хамт дуулж, хамт уйлдаг нь гайхамшигтай. Аливаа жүжигт Б. Шинэбаяр миний бие тоглолоо гэж бодоход ирэх жилүүдэд тухайн жүжгийг бас шинэчилсэн найруулгатай өөр жүжигчин тоглож, өөр өнцгөөс харуулдаг нь илүү онцлог юм болов уу.

-Жүжигчин хүний онцлог нь ханхүү ч болно, харц ард ч болно. Бас хаан, ноён хамгийн адаг муу хүн, хайр сэтгэлдээ шатсан нэг нь ч болдог. Таны хувьд урлагийн алтан тайзнаа 10 гаруй жил бүтээсэн дүрээс хамгийн сэтгэлд үлдсэн нь бий юу?

-Айлын хүүхэд алаг үзэж байгаа юм шиг тиймзүйл огт байхгүй. Юу үлдээж, юу үзүүлж, юу харуулах уу гэж их боддог учраас энэ дүр гэж тодотгох дүр байхгүй. Тайзан дээр гарсан ажилласан бүх л дүрдээ би хайртай. Мэргэжлийн экспертүүд үзээд бүх дүрүүдэд дүгнэлт өгсөн. Тэр болгоноос санал, шүүмжлэл, магтаал, зэмлэлүүдийг авч дараа дараагийн уран бүтээлүүд дээр алдахгүй гэж их бодож ажилладаг.

-Тэнгэрийн хүү" жүжигт Модунь Шанью гэх гол дүр авлаа шүү дээ. Тэгвэл аливаа жүжгийн гол дүр нь болно гэдэг маш их хариуцлага, ур чадвар шаарддаг байх, таны хувьд тухайн үед дүрээ аваад юу бодогдож байв.

-Хүн болгон маш их асуудаг л даа. Гэхдээ ямар нэгэн жүжиг болон киноны гол дүрд сонгогдлоо гэхэд хамгийн түрүүнд эмээдэг. Надад итгээд өгч байгаа шүү дээ. Модунь Шаньюугийн дүр дээр анх би шалгалт өгсөн. Шүүгч нарт хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг нэг зүйл харагдсан байх. Шалгаруулалтад ороод тэнцсэн. Тэнцсэнийхээ дараа надад маш их айдас мэдрэгдсэн. Учир нь өмнө нь 2011 онд МУГЖ Г. Эрдэнэбилэг тоглож байсан. Тухайн үед үзсэн хүмүүс Модун Шаньюугийн дүрийг Г.Эрдэнэбилэг ахаар төсөөлж байгаа. Тиймээс энэ нь миний хувьд айдас, зориг шаардсан.

-Аливаа жүжгийн дүр сонголт гэдэг нь хамгийн гол зүйл байдаг. Тэгвэл Модунь Шанью хэмээх гол дүрд танийг сонгох болсон шалтгаан юу байсан гэж бодож байна?

-Нарлуулагчтай хамт дээр ярилцлагад орж байхад дүр сонгох маш хэцүү гэж хэлж байсан. Дан ганц найруулагч өөрөө сонгоогүй. УДЭТ-ын бүх найруулагчид болон хамт олон саналаа өгөөд, итгэл хүлээлгээд сонгогдсон. Би магадгүй хамгийн ойр дөхөх байх гэж бодож сонгосон байж магадгүй. Би сонгогдсон учраас надад одоо хичээхээс өөр сонголтгүй болсон.

-Аливаа жүжиг гэлтгүй мөн кино урлаг дээр тоглоход дүрдээ орох шаардлагатай байдаг байх. Дандаа гунигтай, уйлсан, хэт их баярласан гэх зэрэг сэтгэл хөдлөлүүдийг гаргах үед сэтгэлзүйн байдлаа зохицуулж удирдах шаардлага байдаг уу?

-Өмнөх хүмүүсээ үгүйсгэж байгаа юм биш. Сэтгэл зүйг гэмтээх ч юм уу аль эсвэл тээшлэгдэж багаажлагдсан байсан зүйлүүд нь ил гарах үед зовиур өгдөг байх. Миний хувьд дүрдээ орно, гарна гэхээсээ илүү тухайн дүрдээ амьдрахыг хичээдэг гэх юм уу.

-Та “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглож дуусаад цаашаа өөр зүйл төлөвлөсөн байгаа болов уу ?

айхан амарч, унтмаар байна. Ямар ч юм амархан зүйл гэж байхгүй. Жүжигчний мэргэжил ч тэр өөр аливаа ямарваа нэгэн мэргэжил ч тэр. Суугаа ажил хийж байгаа хүн хүнд сайхан харагддаг ч гэсэн эрүүл мэндийн золиос байдаг. Жүжигчний мэргэжил хэцүү хатуу гэж ярьдаг. Шантармаар, больчихмоор үеүүдийг давж туулаад ард нь гараад зогсож байвал сэтгэлд гоё. Тайзан дээр алга ташилт сонсоод зогсож байна гэдэг нь маш их энерги хуримтлуулж байнаа гэсэн үг, мэргэжилдээ дуртай. Хэцүү гэхээс илүү би яах гэж сонгосон зүйлээ мэргэжил болгоод, энэ зүйлээр амьдраад явж байгаа билээ гэж бодож маш их үнэлдэг. Ахиж илүү их хичээмээр байна, хөдөлмөрлөмөөр байна.

-“Жаргаагүй нар” болон “Тэнгэрийн хүү” бол түүхэн дүртэй жүжиг шүү дээ, Түүхэн дүр бүтээх болон зохиомол дүр бүтээхэд ямар ялгаа гардаг бол?

-Түүхэн дүр дээр хүн болгон өөрийн гэсэн харах өнцөгтэй. Түүхэн гэхээр яг түүхэндээ л үлдсэн байдаг жишээ нь Д.Нацагдорж гэвэл бид зургийн хараад мэднэ. Мөн Модунь Шанью түүхийн мэднэ, байгуулсан гавьяаг нь мэднэ, харин ямар хүн байсныг бид нар мэдэхгүй. Алхаа гишгээ, үс гадаад төрхөмдөө илүү чөлөөтэй ажиллах боломжтой болдог. Ном зохиол дээр бичигдсэн хийсвэр дүрүүд, жишээ нь Ромео Жульетта жүжгийг уншаад үзвэл зохиогчийн ертөнц өөр, уншиж байгаа хүний ертөнц өөр, тухайн номыг уншаад жүжиг тавьж байгаа найруулагчийн ертөнц бас өөр, жүжиг тоглож байгаа жүжигчний ертөнц хувьсаад өөр өөр болоод явдаг гэж бодож байна.

-Тань шиг жүжигчин болох хүсэлтэй хүүхэд залуучууддаа юун дээр илүү анхаарч ажиллах, юу гэж захиж хэлмээр байна?

-МУГЖ Л. Дэмидбаатар багш маань амьд сэрүүн байхдаа хичээл ордог байхад бид нарт "хамгийн дээд нь хүн байх" гэж хэлдэг байсан. Байнга ононо гэж байдаггүй юм байна лээ. Алдаа алдаа алдаа... Энэ болгоноосоо суралцаад явдаг. Маш сайн судалж байгаад маш сайн бодож байгаад шийдвэрээ зөв гаргаарай гэж хэлмээр байна.

-Манай урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.

С.Марта

Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
 
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.