Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын жүжигчин Р бусадтай маргалдсаны улмаас гарандаа хутгалуулж, оёдол тавиулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Он солигдсоны дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-ний шөнө УДЭТ-ын жүжигчид шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр архидан согтуурч “The Lover” жүжгийн гол дүрийн жүжигчин Р бусдад хутгалуулж, биедээ оёдол тавиулжээ.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ талаар дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Хэрэг хаана, хэзээ болсон нь тодорхойгүй байна" гэв. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Р нь гарандаа хутгалуулсан бөгөөд тус театрт өмнө нь ажиллаж байсан хүнтэй үл ойлголцож, улмаар маргалдсан байж болзошгүй байна.

"The Lover" жүжиг нь өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс тоглогдож эхэлсэн юм. Жүжгийн дүрүүдэд:

  • Ричард – СТА О.Майдарравжаа, Ц.Рагчаа
  • Сара – СТА М.Тогтохжаргал, Б.Золзаяа
  • Хүргэлтийн ажилтан – Г.Эрдэнэболд, Я.Төгсжаргалан
  • Олны хэсэг – Н.Балжинням, Б.Баярт-Од, Ц.Цэлмэг, Б.Үүрцайх, А.Номин-Эрдэнэ, Т.Намсрай, Д.Мөнхтулга, А.Энхжин, Н.Мөнх-Эрдэнэ, Б.Хүслэн нар тоглосон юм.

Албан байгууллагууд цайны цагаар  суурин компьютерыг унтрааснаар  жилд 8900 төгрөг хэмнэж чадна
Албан байгууллагууд цайны цагаар суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэж чадна
 
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.