Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. 2023 онд гэхэд л нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, бодлогын шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгч эхлээд байна. Тодруулбал, сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төв, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллан, хавдрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал, солилцох үедээ хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүний үр дүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хавдрын тусламж, үйлчилгээ чанар, хүртээмжид дараах эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Тодруулбал,

ХСҮТ: АМБУЛАТОРИЙН ЭМЧИЙН ХҮЛЭЭГДЛИЙГ 35 ХОНОГ БАЙСНЫГ 11 БОЛГОЖЭЭ

Хавдар судлалын үндэсний төв: Өнгөрсөн 2 сарын хугацаанд тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг 35 хоног байсныг 11, оношилгооны кабинетийн хүлээгдлийг 42 хоног байсныг 16, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг 17 хоног байсныг 8 хоног болгон тус тус бууруулж чаджээ.

Хүснэгт 1. Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн хүрсэн үр дүн (дундаж ажлын хоног)


УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ: ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЧААЛАЛ ХҮЛЭЭГДЛИЙГ БАГАСГАЖ БАЙНА


-Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв байгуулагдаж, элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийж байна. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаснаар амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.


ОРОН НУТАГ: ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙН 70-80 ХУВЬ НЬ ОРШИН СУУГАА ГАЗАРТАА ЭМЧИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

-Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах шийдвэрийн хүрээнд “Үндэсний баг” байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхлээд байна.

Тус “Үндэсний баг” Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллахдаа орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хавдрын үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг хийн ажлын байран дээр сургах, чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулжээ.

Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын оношилгоо, эмчилгээний нэр төрөл өргөжиж, хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна.

Цаашид хавдрын мэс засал, хими, бай, туяа эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бууруулах, санхүүгийн хүндрэлгүй эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны бодлогын хөтөлбөр гарган, хэрэгжилтэд онцгой анхаарах зорилготой ажиллаж байна.

Бага насны хүүхэд хүчирхийлсэн  Д-т шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ
Бага насны хүүхэд хүчирхийлсэн Д-т шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.